Менежмент

Мөнгөө зүгээр л хэтэвчиндээ байлгаснаас...

2010 оны 05-р сарын 11 Нийтэлсэн Лэди Маркетер
Мөнгөө зүгээр  л хэтэвчиндээ байлгаснаас...  Дэлгэрэнгүй»

Forex гэж шинэ зүйлд суралцаад

2010 оны 01-р сарын 06 Нийтэлсэн Лэди Маркетер

Сайн байцгаана уу?

 За хө сүүлийн хагас жил огт ном товхимол бичлэг сэлт оруулаагүй юм байна. Мэргэжлийн гэхээсээ илүү Монголын уран зохиолын ном түлхүү уншлаа сүүлийн хэдэн сар.

Одоо "Хувь заяагаа сонгох нь"-ийг барьж авчаад л ахиулж чадахгүй л суугаад байна.

Шинээр Forex сонирхож эхэлсэн. AVA FX дээр Демо данс нээгээд 2 сар шахуу явж байна. Демо дансаараа жаахан туршлага суух санаатай байгаа. Өөрийгөө одоо сориод үзэж болно гэж бодсон үедээ бодит дансаар тоглохоор төлөвлөж байна.

Удахгүй та бүхэнд нэгэн сонирхолтой ном толилуулнаа.

Хөгжилтэй бөгөөд үнэн Менежментийн ухааныг 5 минутад сурцгаая!

Хичээл #1

Нөхөр нь эхнэртэйгээ зөрөөд шүршүүрт орж явахад хаалганы хонх дуугарав. Дөнгөж душнээс гарсан эхнэр нь биеээ алчуураар ороогоод доошоо бууж хаалгаа тайллаа.

Хажуу айлын Боб хаалган дээр зогсоно. Эхнэр юм асуухаас өмнө Боб - Би чамайг наад алчуураа тайлвал 800 доллар өглөө гэх нь тэр. Хэсэг зуур бодсоны дараа хүүхэн зөвшөөрч алчуураа тайллаа. Хэдэн хормын дараа Боб түүний гарт 800 доллар атгуулаад яваад өгөх нь тэр.
Хүүхэн ч биеээ алчуураар эргэж ороогоод дээшээ өрөө лүүгээ явлаа. Дээшээ гарахад нөхөр нь хэн байсан бэ? гэж асуув.

Хажуу айлын Боб л байна гэж эхнэр нь хариулахад нөхөр нь цаадах чинь надаас зээлсэн 800 доллароо чамд өгөөгүй биз гэж асуусан байна.

Энэ түүхээс суралцах нь:

Хөрөнгө оруулагч нартаа зээлийн болон бодит эрсдэлийн талаар мэдээллийг цаг тухайд нь хуваалцвал эрсдэлээ ил тод гаргахаас зайлсхийх боломжтой юм.

*********
Хичээл #2

Нэгэн гэлэнмаа ламтантай машинд явж байж гэнэ. Гэлэнмаа машинд орж суугаад хөлөө ачиж суухад гуя нь ил гарч ламтан золтой л замын осол гаргасангүй. Машинаа бариж яваа ламтан эвтэйхэн гэлэнмаан хөлийг илж эхлэв.

Гэлэнмаа: Ламтаан та Псалм 129 ишлэлийг санаж байгаа биз дээ?

Ламтан гараа татаж аваад араагаа солив. Тэр эргээд гуяан дээр нь гараа аваачив.

Гэлэнмаа дахиад л Ламтаан та Псалм 129 ишлэлийг санаж байгаа биз дээ? гэж асуухад Ламтан: Намайг уучлаарай гэхдээ бие махбодь минь хүчгүйдэж байна гэж хэлэв.

Зорьсон газраа хүрээд гэлэнмаа нууцхан санаа алдаад яваад өгөв.

Ламтан Псалм 129 ишлэлийг яаран гаргаж ирж уншвал "Аажмаар яваад бай, дээшлээд гайхамшгийг мэдрэх болно" гэсэн байв.

Энэ түүхээс суралцах нь:

Ажил дээрээ хэрвээ мэдээлэлгүй байвал гайхамшигтай боломжийг ч алдаж мэднэ.


*********

Хичээл #3

Борлуулалтын төлөөлөгч, ахлах худалдагч болон дэлгүүрийн менежер 3 өдрийн хоолондоо орохоор алхаж явна. Тэд нилээд хуучны бололтой дэнлүү олоод үрж үзтэл Шидтэн гарч ирэх нь тэр.

Шидтэн: Би та бүхний нэг хүслийг биелүүлье.

Ахлах худалдагч: Би эхэнд нь, би эхлээд гэж хэлээд. Намайг Бахамийн арал дээр аваачаад би тэнд завь худалдан авч сайхан амьдармаар байна гэж хэлэв.
Хүслээ хэлж дуусмагц худалдагч алга болчихов.

Дараа нь би, дараа нь би гээд худалдааны төлөөлөгч би Хавайн арал дээр хувийн массажист-тай амарч Пина Колада шимэн хайртайгаа баймаар байна гэж хэлээд мөн алга боллоо.

Одоо чиний ээлж гэж хэлэхэд менежер Би энэ 2-ыг цайны цаг дуусмагц буцааж авчирахыг хүсэж байна гэж хэлжээ.

Энэ түүхээс суралцах нь:

Эхлээд боссоо юу ярихийг сонсох нь чухал юм.

*********

Хичээл #4

Нэгэн бүргэд модны оройд суугаад юу ч хийхгүй байж байв. Жижиг туулай тэр бүргэдийг хараад би бас тань шиг суугаад юу ч хийхгүй байж болох уу? гэж асуув. Бүргэд болно гэж хариуллаа.

Тэгээд туулай бүргэдийн доор суугаад юу ч хийхгүй сууж байв. Гэв гэнэт үнэг гарч ирээд түүнийг идэж орхиж.

Энэ түүхээс суралцах нь:

Юу ч хийхгүй суух хүсэлтэй бол маш өндөрт суух нь чухал юм.


*********

Хичээл #5
Нэгэн цацагт хяруул бухтай ярилцана. Би чам шиг наад модон дээр чинь гармаар л байна гээд санаа алдаад даанч надад тийм хүч чадал алга гэхэд бух чи миний бааснаас идвэл хүчтэй болно. Эдгээр нь дүүрэн енергитэй гэж хэлжээ.

Цацагт хяруул бааснаас ч идэж гарч тэрээр эхний өдөр модны хамгын доод талын мөчир дээр гарч чаджээ.

Энэ мэтээр явсаар дөрөв дэх өдрөө модны дээр бахархалтайгаар гарч ирлээ. Тэрээр модны орой гарсантай баярлаж байтал фермер түүнийг хараад буудаж унагав.

Энэ түүхээс суралцах нь:

Бухын баас нь чамайг өндөрлөгт гаргаж болно гэхдээ чи тэндээ удахгүй юм.

*********

Хичээл #6
Жижигхээн шувуу өвлийн хүйтэнд өмнө зүгт нисэж явна. Маш хүйтэн салхитай байсан тул тэрээр газарт унасан байна. Газар унаад хөдөлж чадахгүй хэвтэж байтал үхэр хажуугаар нь гарахдаа түүн дээр баачихаад яваад өнгөрчээ. Баасан дунд хэвтэж байхдаа тэрээр ямар дулаан болохыг нь мэдэрч эхлэв.

Баас нь түүнийг сайхан дулаацуулж байв. Дулаацаж урам орсон шувуухай баярлаад дуулж эхлэв.

Хажуугаар өнгөрч байсан муур дууг сонсоод хүрч ирлээ. Тэр баасан дундаас шувууг олж бааснаас гаргаад идсэн байна.

Энэ түүхээс суралцах нь:

(1) Чамд дээр баасан хүн бүр чиний дайсан биш юм.

(2) Чамайг бааснаас татаж гаргасан хүн бүр чиний найз биш юм.

(3) Хэрвээ чи баасан дунд гүнзгий орсон бол амаа хамхисан нь дээр!

Орчуулж, Монголчилсон Лхагва.Э
3 дугаар сарын 27, 2009 он

Эх сурвалж http://zaluu-marketer.blogspot.com/

Урьд бичиж байсан нийтлэл, энэ цаг үетэй давхцаж байгаа юм шиг санагдаад ахиад оруулчлаа.

 Дэлгэрэнгүй»

Дэлхийн хамгийн баян 10 эмэгтэй

2009 оны 02-р сарын 03 Нийтэлсэн Лэди Маркетер
Forbes сэтгүүлээс 2008 оны дэлхийн хамгийн баян 10 эмэгтэйг нэрлэжээ. Дэлгэрэнгүй»

Дэлхийн хамгийн том 20 зочид буудал

2009 оны 01-р сарын 29 Нийтэлсэн Лэди Маркетер

Лас вегас маш олон зүйлээрээ алдартай. Мөрийтэй тоглоом, хуримын ёслол, хурал цуглаан амралтын газрын зэрэгцээ зочид буудлаарааа алдартай билээ.

Дэлхийн хамгийн том 20 зочид буудлын жагсаалтын 15 нь ЛасВегасаас 2

милл орчмын радиусын тойрогт байрлаж буй зочид буудлууд оржээ.


Жагсаалтын нэгдүгээрт
First World Hotel тэргүүлсэн байна. Энэ буудал нь ЛасВегаст байдаггүй, Малайзад байдаг юм байна.

 

 

 


Зочид буудал

Байршил

Өрөөнийтоо 

 

1.

First World Hotel

Malaysia

6,118

2.

MGM Grand**

Las Vegas

5,690

3.

Ambassador City Jomtlen

Thailand

4,631

4.

Luxor

Las Vegas

4,408

5.

Mandalay Bay (Inc. TheHotel)
3,223 & 1118

Las Vegas

4,341

6.

The Venetian

Las Vegas

4,027

7.

Excalibur

Las Vegas

4,008

8.

Bellagio

Las Vegas

3,993

9.

Circus Circus

Las Vegas

3,774

10.

Flamingo Las Vegas

Las Vegas

3,565

11.

Palazzo

Las Vegas

3,443

12.

Hilton Hawaiian Village

Honolulu

3,386

13.

Caesar's Palace

Las Vegas

3,349

14.

Mirage

Las Vegas

3,044

15.

Monte Carlo

Las Vegas

3,002

16.

Las Vegas Hilton

Las Vegas

2,956

17.

Paris

Las Vegas

2,916

18.

Treasure Island

Las Vegas

2,885

19.

Gaylord Opryland

Nashville

2,883

20.

Disney's Pop Century

Florida

2,880

Honorable Mention  

21.

Bally's

Las Vegas

2,814

22.

Wynn Las Vegas

Las Vegas

2,716

23.

Imperial Palace

Las Vegas

2,635

 

 

 

 

 

-   Дубайд 2010 он гэхэд ашиглалтанд орохоор Asia Asia зочид буудлыг барьж байна. Тэрээр 6500 өрөөтэй байхаар төлөвлөгдсөн байна.

 -    ЛасВегаст The CityCenter Casino нэртэй зочид буудал казино баригдаж байгаа бөгөөд энэ сард ашиглалтанд орно гэж төлөвлөж байна. Эзэмшигч нь MGM Grand юм.

-   Caesars Palace нэртэй шинэ цогцолбор 2010 онд дуусахаар төлөвлөгдөн баригдаж буй бөгөөд 29 дэлгүүрийн цамхаг, нэмэлт 1017 өрөөтэй байх юм байна.

-    Encore Casino нь 2009 оны 2 сард нээлтэйй хийх ба 2034 өрөөтэй байх нээ.

-   The Fountainbleau Casino  нь 2,9 тэрбум доллараар баригдах төсөвтэй бөгөөд 3812 өрөөтэй, 63 дэлгүүрийн комплех баригдаж байна. 2009 оны сүүлчээр ашиглалтанд орох юм байна. 

 

The Law of Singularity 22-р зарчим

2009 оны 01-р сарын 13 Нийтэлсэн Лэди Маркетер

 

Volvo ойролцоогоор 35 жил "хамгийн аюулгүй" гэсэн нэр хүндээ борлуулж байна. Энэ хугацаанд хамгийн их зарагдах люкс Европын машин болж чадав. АНУ-д Volvo сүүлийн 10 жилийн хугацаанд BMW (804 968), Mercedes-Benz (770 089)-ээс илүү ихийг (894 348) зарж чадав.


22. НЭГ ИМИЖТЭЙ БАЙХЫН ЗАРЧИМ

The Law of Singularity


Брэндийн хамгийн гоп ишнж нь хаанаас нь ч харсан адилхан харагддагт оршино.


Chevrolet гэж юу вэ? Том, жижиг, үнэтзй эсвэл хямд хөнгөн эсвэл ачааны тэрэг.

Miller гэж юу вэ? Бор, цайвар, үнэтэй эсвэл хямд map айраг. Macintosh гэж юу вэ? Гэрт, офист байрлах хямд эсвэл үнэтэй компьютер.

Эдгээр брэндүүд нэг имижтэй байх зарчмыг зөрчсөн учраас амжилтгүй болсон гэж хэлж болно. Өрсөлдөгч нар нь тэдний нэ. эп адил "олон нүүр" гаргадаг болохоор одоо хэр хөл дээрээ тогтож байгаа юм. Та битгий хууртаарай. Өөрийн онцгой шинжээ алдснкар брэндийн хүч сулардаг.

Atari гэж юу вэ? Atari анхан компьютерийн тоглоом байв. Тэ1 эх тэгэхдээ компьютерийн гоглоомнуудын лидер. Гэтэл Atari компьютерийн бизнест хөл тавихаар шийдснээр байдал эрс өөрчлөгдөв.

Бусдаас ялгарах, давтагдашгүй цорын ганц байх, өөрөө өөртөө үнэнч нь байх нь брэндийн үндсэн шинж чанарууд болдог.

Брэнд гэж юу вэ? Ерөнхий нчрний оронд хэрэглэгдэх оноосон нэр.

  • Импортын шар айраг гэхийн оронд Heineken;

  • Үнэтэй Швейцар цаг авъя гэхийн оронд Rolex авъя;

  • Спагеттигийн өтгөн соус гэхийн оронд Prego;

  • Найдвартай машин гэхийн оронд Volvo;

  • Жолоодлого сайтай машин гэхийн оронд BMW гэж хэлж болно. Брэнд гэж юу вэ? Хэрэглэгчийн ой тойнд тогтож үлдэх онцгой нэг санаа эсвэл зарчим юм.

Ийм л амархан бөгөөд ийм л хэцүү ажилдаа!

The Law of Mortality 21-р зарчим

2009 оны 01-р сарын 12 Нийтэлсэн Лэди Маркетер

 

Фото аппаратны байр суурийг аажим аажмаар дижитал аппарат эзэлж байна. Гэтэл Kodak үнэнийг харахыг хүсээгүй хэвээр. Kodak дижитал бүтээгдэхүүн гарган нэрээ хамгаалахыг хичээж байна.


21. МӨНХ БУСЫН ЗАРЧИМ

The Law of Mortality

Ямарч брэнд мөнх насалдаггуй. Зарим уед отенази хийх нь хамгийн зөв ишйдвэр болдог.


Хэдийгээр брэндчилэх зарчмууд тогтмол ч гэсэн брэнд нь өөрөө төрж, өсөж, тогтворжиж эцэст нь үхдэг. Гунигтай байгаа биз. Компаниуд шинэ брэнд бий болгохын тулд сохор зоос ч хаядаггүй мөртөө "зөнөсөн" брэндээ аврахын тулд сая саяар нь хөрөнгө зарцуулдаг. Брэндчилэхийг жинхэнэ утгаар нь ойлгосон үед цаг нь болохоор брэнд мөхөж, түүнийг орхих хэрэгтэйг ухаарах болно.

Бүтээгдэхүүн, үйлчилгээний шинэ салбар бий болсноор шинэ брэнд бүтээх боломж гардаг. Хувийн компьютер зохион бүтээгдсэнээр Compaq, Dell, Gateway, Packard Bell болон бусад брэндүүдэд гарж ирэх боломжтой болсон. Нөгөө талаас хувийн компьютерийн хөгжил Digital, Data General, Wang гэх мэт мини компьютерүүдэд дарамт учруулав.

Яг л амьдрал гэсэн үг. Шинэ үеийнхан тайзан дээр гаран шинээр сэдэж урагшлана. Тэдний амьдрал эхэлдэг ч бас дуусдаг. Харин хуучин үе сулран мөхдөг. Амьдралын энэ хуулийг өөрчлөх гэж зарга бүү хий. Брэндэд ч гэсэн хүний нэгэн адил төрөх цаг, үхэх цаг гэж бий.

"Tide ороход хир гарна". Procter & Gamble-ын Tide угаалгын нунтаг хүчээ авахад Rinso, Oxidol гэх мэт эдийн савангууд зах зээлээс шахагдаж эхлэв.

Компаниуд өрсөлдөхдөө байгалийн хуулийг зөрчин алддаг. "Үхэж байгаа брэндээ "Сэхээн амьдруулахад" сая сая доллар зарцуулан зар сурталчилгаагаар аврах гэж оролддог. Тэрийгээ их сайн ажил хийж байна гэж ойлгодог.

Мөнгөө ирээдүйд зарцуул. Хөгшин брэндийн асаргаанд зарцуулагдах тэр их мөнгийг хямагдан ирээдүйн шинэ брэндэд хөрөнгө оруул.

Олон менежер брэндийн хоёр өөр талыг хооронд нь хольж хутгадаг учраас санхүүгийн буруу шийдвэр гаргадаг. Энэ хоёр тал нь:

  • Брэнд хэр зэрэг алдартай болох:

  • Брэнд чухам юуг илэрхийлдэг болох.

Алдартай боловч орчин үед ямар нзг зүйлийг илэрхийлдэггүй брэнд үнэ цэнэгүй. Харин утга учиртай боловч төдийлэн алдартай биш брэнд илүү их үнэ цэнэтэй байх болно. Ямар нэг зүйлийг илэрхийлэх брэндтэй хамтран ажиллахыг зөвлөж байна. Утга учир байна гэдэг ирээдүйд өсөх боломж байна гэсэн үг.

Kraft гэж юу болохыг мздэх үү? Брэнд нэртэй боловч ямар учиртай нь ойлгомжгүй бол таниулга болон бусад брэндчилэх техникийг ашиглаад ч нэмзргүй. Юунд ч хүрэхгүй, муудахаас биш сайжрахгүй.

Kodak гэж юу вэ? Уламжлал болсон зургийн аппарат болон хальс. Гэтэл зах зээл эргэлт буцалтгүй дижитал техникрүү шилжсээр. Бидний хэрэглэж заншсан 8 мм хальс, аппаратууд фото сонирхогчдын хувьд аль хэдий хэрэглэгдэхээ больжээ. Мэргэжлийн бус хүмүүс аль хэдийнээ видео хальстай электрон системүүд ашигладаг болсон. Kodak алдагдалаа нөхөхийн тулд юу хийснийг тааварлаж байгаа биз. Kodak нэрээ видео хальсанд ашиглахыг шийдэв...

Таны бодлоор Kodak видео салбарт амжилт олж чадах уу? Мэдээж үгүй. Kodak-ийн нэр фото зурагтай салшгүйгээр хамт хэрэглэгдэж ирсэн. Kodak-т бусад салбарт амжилт олох хүч байхгүй. Тэгвэл Kodak-ийн видео камертэй өрсөлдөөн түүний дижитал аппаратуудтай хийсэн "дайны" хажууд өчүүхэн "байлдаан" болов. Урт хугацааны хувьд Kodak жинхэнэ аюултай учрав. Фото зураг дижитал зургаар солигдох энэ үед Kodak-ийн фото салбар дахь хэдэн тэрбум долларын хөрөнгө оруулалтанд аюул нүүрлээд байна.

Цаг хугацаа Kodak-ийн талд биш байна. Сампингийн оронд халаасанд багтах тооны машин, аналог компыотерийг дижитал компьютер, пянзыг компакт диск сольж байпа.

Хөгжим, телевиз, утасанд хаа сайгүй дижитал урсгал орж ирэв. Өнөөдөр жирийн автомашин хүртэл олон жилийн өмнөх IBM компьютерийн хийдгээс илүү их дижитал үйлдэл хийж байна.

Тчмцчх үү ухрах уу? Kodak аль алийг нь хийхээр шийдсэн бололгой. Гэхдээ гудамны аль аль галд алдаа гаргасан хэвээр. Фото галыг авч үзье. Advanced Photo System (APS)-iiflr анх Kodak боловсруулсан. Шинэ электрон хяналтын системүүд, 24 мм- ийн шинэ хальс гэх мэт олон давуу талгайгаас гадна 3 төрлөөр цаасанд буулгадаг. APS- т хийсэн тэр их хөрөнгө оруулалтаас гадна шинэ хальсыг боловсруулах тоног төхөөрөмжийг гаргах гэж хэдэн зуун сая долларын хөрөнгө оруулалт хийх шаардлагагай.

Асуудал маш тодорхой. Зах зээл дижитал урсгалруу татагдан орсон энэ үед уламжлалт фото зурагт яагаад ийм их хөрөнгө зарцуулна вэ? Хуучнаа тэр чигээр нь хаяад мөнгөө шинэ дижитал брэнд бий болгоход зарцуулсан нь илүү дээр биш үү?

Нөгөө талаас Kodak гудамны дижитал хэсэгт ч том алдаа гаргасаар. Цоо шинэ брэнд бий болгохын оронд нөгөө л Kodak нэрээ ашиглан Kodak Digital Science брэндээр адал явдалд умбан оров.

Ингэснээр яасан ч амжилтанд хүрэхгүй. Юуны түрүүнд дижитал зах зээл дээр Kodak-ийн хүрч чадаагүй дижитал нэр хүндийг олж чадсан олон өрсөлдөгч бий. Заримыг нь нэрлэвэл: Canon, Minolta, Sharp, Sony, Casio гэх мэт. Дэвшилтчт технологийн салбарт дэвшилтэт брэнд л тэргүүлэгч болдог. Электроникийн авсаархан хэрэгсэлүүдийн зах зээлийн өрсөлдөөнд General Electric, RCA ,Zenith биш харин огт өөр "шинэхэн" SONY ялсан түүхтэй. Видео прокатын зах зээл бий болоход Sears эсвэл 7- Eleven гэх мэт том супермаркетүүд биш харин цоо шинэ брзнд Blockbuster Video ялагчаар тодров.

Хувийн компьютерүүд (PC) офис хэрэглээнд орж ирэхэд IBM, AT & Т, ITT, Hewlett Packard, Texas Instruments, Digital, Unisys, Motorola, Sony, Hitachi, NEC, Canon, Sharp биш Compaq илүү амжилтанд хүрэв.

Rinso White болон Rinso Blue савангийн брэндүүд юу болов? Тэдний аль нь ч угаалгын нунтагны анхны брэнд болох Tide-ыг гүйцэж чадаагүй. Ийм байхад фотоаппарат дижитал эринд өрсөлдөж чадна гэж үү? Үүнийг цаг хугацаа л харуулна. Харин миний таамаглалаар бол чадахгүй.



The Law of Change 20-р зарчим

2009 оны 01-р сарын 08 Нийтэлсэн Лэди Маркетер

 

Citibank байгууллагын банк байхаас хэрэглэгчийн банк болох шинэчилэлийн үйл явцад эргэлт буцалтгүй оржээ. Түүний гол зорилго нь дэлхийд анхны хэрэлэгчдийн глобал банк болох явдал юм. Энэ нь цаг хугацаа шаардах боловч гүйцэтгэхэд боломжтой зүйл юм. Харин одоо Travelers Group-тай нэгдэх асуудал тавигдаад байгаа бөгөөд ингэснээр брэндэд аюул заналхийлж байна.


20. ӨӨРЧЛӨЛТИИН ЗАРЧИМ

The Law of Change

Брэнд өөрчлөгдөж болно. Гэхдээ энэ нь тун ховор байх ёстой. Мон вөрчлөлтийг маш болгоомжтой гуйцэтгэх хэрэгтэй.


"Өөртөө үнэнч бай, тогтвортай бай гэж нуршиж нуршчихаад одоо яагаад өөрчлөгд гээд байна вэ?" гэж бодож магадгүй. Яагаад гэвэл энэ амьдралд туйлын зүйл байдаггүй. Ямар ч дүрэм журмын заавал нэг зөрчигдөх нөхцөл бий. Тийм ч учраас "Өөрчлөлтийн зарчим" брэндчплэх зарчмууд дотроос хамгийн эсрэг нь юм.

Брэндийн өөрчлөлт хаана явагддаг вэ? Ихэнх компани брэндээ бус харин компанийн дотоод үйл явцаа өөрчлөөд байдаг. Төрөл бүрийн процедур нэмж хасах, тушаал гаргах, хэвлэлийн бага хурал хийх, зар сурталчилгааг өөрчлехийг боддог.

Гэтэл брэндийн өөрчлөлт компанийн дотор биш хэрэглэгчийн толгой дотор явагдцагийг ухаардаггүй. Брэвдээ өөрчлөхийг хүсвэл хамаг анхаарлаа хэрэглэгчид хандуул.

Брэндийг өерчлөх гурван нөхцөл байдал байдаг.

1. Брэнд нь сул буюу хүч чадал багатай бол

Энэ нь хамгийн хялбар тохиолдол юм. Брэнд жинхзнэ утгаараа бий болж чадаагүй байна гэсэн үг. Тиймээс та хүссэн болгоноо хийх боломжтой. Хүсвэл брэндийн нэрзэ огт өөр салбарт огт өөр бүтээгдэхүүнд ашиглаж болно. Хэн ч мэдэхгүй учраас.

1985 онд Intel компани D-RAM (Dynamic Random Acces Memory) чипнуудын үйлдвэрлэлээ зогсоож өөрийн зохион бүтээсэн микросхемүүд дээр ажиллаж эхлэв. Цаг хугацаа өнгөрч Intel дэлхийд алдартай микросхемийн үйлдвэрлэгч болж чадав. "Intel Inside" брэнд нь брэндчилэлийн нэгэн гайхамшиг болсон түүхтэй (Өнөөдөр маш олон хүн компыотерийнхээ брэндээс илүү доторх микросхемийн брэндийг сонирхож байна). Intel брэнд бүтээгдэхүүнээ сольж өөрөөр хэлбэл D-RAM үйлдвзрлэхээ болин микросхемрүү шилжив. Компанийн удирдлага болон борлуулалт хариуцсан хэдхэн ажилтанаас гадна хэн Intel- ийг урьд нь D-RAM үйлдвэрлэдэг байсныг мэдэх билээ?

2. Брэндээ хамгийн доод гүвшинд авчрахыг хүсвэл

Брэндийнхээ үнийт үргэлж хямдруулан буулгадаг бол брэндээ өөрчлөхөд ядах зүйлгүй. Худалдан авагч танай брэндийг худалдан авсанаар хямд үнээр үнэ цэнэтэй зүйл авлаа гэж боддог. Энэ тийм ч муу явдал биш юм. Marlboro тамхины үнийг буулгаснаар зах зээлд эзлэх хувиа өсгөж чадсан байна.

Rolls- Royce үйлдвзрлэх нэр хүндтэй ажил боловч нэр хүнд шигээ өндөр ашигтай биш байдаг. Үнээ өндөр байлгах шаардлагатай учирдаг болохоор байнга шинэчилэлт хийх болдог.

Үнээ өсгөж брзндээ өөрчлөнө гэдэг бүр хэцүү байдаг. Holiday Inn Crowne Plaza нэрнээсээ Holiday Inn хэсгийг xacax хүртлээ хүндрэлээс гарч чадаагүй юм.

3. Брэндийн үйл ажиллагааны салбар нь өөрөө удаан хувьсах шинж чанартай бол брэндийг аажим аажмаар оөрчлөхөд саад баймүй.

25 жилийн өмнө Citicorp 80 хувь байгууллага, 20 хувь нь хэрзглэгчдэд чиглэсэн үйлчилгээ явуулдаг байсан бол өнөөдөр энэ тоо эсрэгээрээ өөрчлөгджээ. Өнөөдөр Citibank-ны үйлчилгээний 30 хувь нь байгууллагад, 70 хувь нь хэрэглэгчдэд чиглэгдсэн байна.

Citicorp амжилттайгаар Citibank-ийг байгууллагынхаас хзрэглзгчийнхрүү өөрчлөж байлаа. Үүнд анхаарал татахуйц ганц зүйл бол хэрэглэгчдийнхээ сэтгэгдлийг өөрчлөөгүйд оршино. Хүмүүсий?! сэтгэгдлийг өөрчлөхийи оронд цаг хугацаа енгрөн хүмүүс аяандаа мартахыг хүлзэсэн байна. Өөрөөр хэлбэл, удаан хувьсах салбарт ямарваа өөрчлөлт хийхэд хүмүүс төдий анхаардаггүй. Өмнөх тогтолцоог чухам ямар байсныг мартаж эхзлдэг учир ялгааг нь яг нарийнаар мэд.эрдэггуй.

Банкны хувьд тохиромжтой зүйл компьюгер эсвэл электрон тоног төхөөрөмжинд нийцэхгүй. Мартахын тулд хангалттай хугацаа байдаггүй.

Хэрэглэгч хэзээ ч эндүүрдэггүй. Энэ нь брэндчилэлийн хувьд тийм ч таатай чанар биш юм. Хэрэглэгчдэд тэдний дассан зүйлээс ондоо зүйлийг брэндээрээ нэрлэн санал болгоход төдийлөн хүлээж авдаггүй.

"Xerox компьютер үү? Үгүй, Xerox чинь хувилах машин."

"IBM хувилах машин уу? Үгүй шүү. Тэр чинь компьютер."

"Epson компьютер үү? Үгүй ээ. Epson бол принтер гэдэг."

Үйлдвэрлэгч брэндийнхээ тухай юу боддог нь огт хамаагүй. Хэрэглэгч брэндийг юу гэж боддог нь чухал.

Kentucky Fried Chicken олон жилийн турш нэрнийхээ "Fried" (шарсан) хэсгээс салах гэж оролдов. Эхлээд нэрээ KFC болгож өөрчлөв. Гэвч энэ нь үр дүнд хүргэсзнгүй. Хүмүүс "KFC" чинь юу гзсэн үг билээ гээд л нэрийг нь олчихдог байв. Эцэст нь шарсан тахианы оронд (fried chicken) эрүүл мэндэд арай хор багатай жигнэсэн тахиа санал болгодог болов.

Гэтэл юу болсон гэж санана? Хүмүүс KFC-ээс урьдын адил шарсан тахиа асуусаар ирж байлаа. Сүүлд нь аргаа барсан KFC бууж өгөн урьдын адил шарсан тахиагаа зарж эхлэв. "Бидний амжилтын үндэс болсон анхны цэсээрээ бид бахархдаг" гэж удирдлага нь хэлжээ.

Брэндийт амжилтанд хүргэх түлхүүр хэрэглэгчийн тархинд бий гэдгийг санаарай. Хэрэв брэндээ өөрчлөхийт хүсвэл эхлээд хэрэглэгчээ таньж мэдээрэй. Магадгүй танай брэндийг мэдэхгүй ч байж болно. Хэрэв тийм бол өөрчлөлт хийхэд маш тохиромжтой нөхцөл бүрдэж гэсэн үг. Хором ч бүү алд хүссэнээрэз өөрчил.

Харин брэнд хэрэглэгчийн хувьд тодорхой байр суурь эзлэх бол, хэрэглэгч танай брэндийг тодорхой хэлбэрээр хүлээж авдаг бол брэндээ өөрчлөхөд ямар нэг хэмжээний эрсдэл байна гэсэн үг. Хэрэв тийм бол өөрчлөлт цаг хугацаа шаардах бөгөөд зардал өндөртэй үйл явц болдог. Сүүлд нь анхааруулахгүй яасан юм гэж битгий хэлээрэй.

The Law of Consistency 19-р зарчим

2009 оны 01-р сарын 06 Нийтэлсэн Лэди Маркетер
Брэнд бүтээх 22 зарчим  Дэлгэрэнгүй»

The Law of Borders

2008 оны 12-р сарын 01 Нийтэлсэн Лэди Маркетер
Брэнд бүтээх 22 зарчим Дэлгэрэнгүй»

The Law of Color 17-р зарчим

2008 оны 11-р сарын 17 Нийтэлсэн Лэди Маркетер
Брэнд бүтээх 22 зарчим Дэлгэрэнгүй»

The Law of Shape 16-р зарчим

2008 оны 11-р сарын 13 Нийтэлсэн Лэди Маркетер
Брэнд бүтээх 22 зарчим Дэлгэрэнгүй»

The Law of Siblings 15-р зарчим

2008 оны 11-р сарын 03 Нийтэлсэн Лэди Маркетер
Брэнд бүтээх 22 зарчим Дэлгэрэнгүй»

The Law of Subbrands 14-р зарчим

2008 оны 10-р сарын 31 Нийтэлсэн Лэди Маркетер
Брэнд бүтээх 22 зарчим Дэлгэрэнгүй»